2025 ОНЫ ҮР ДҮНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэрэл коллеж нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн хурлыг зохион байгууллаа. Уг хуралд коллежийн тэнхим, алба, нэгжүүд оролцож, 2025 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангаа танилцуулан хэлэлцүүлэв.

Үр дүнгийн хурлын үеэр тайлангуудыг үнэлэх комиссоор коллежийн Захирал Д.Найгалмаа, Сургалт, арга зүйн зөвлөл хариуцсан дэд захирал Н.Мөнгөнсор, дотоод чанарын баталгаажилтын мэргэжилтэн Э.Бямбасүрэн нар ажиллаж, үйл ажиллагааны хэрэгжилт, ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар дүгнэлт, зөвлөмж өглөө. Тус хурал нь байгууллагын дотоод үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, цаашдын хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байв.