УТАС: 89980895, 88046875, 11-357084
Эрхэм зорилго: Үндэсний болон бүс нутгийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нотолгоонд суурилсан
боловсролтой хөрвөх чадвартай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
“Энэрэл” коллеж нь Гэгээрлийн сайдын 1999/5/03-ны №97 тушаалаар сувилахуйн чиглэлийн хувийн хэвшлийн анхны сургуул болон үүсгэн байгуулагдав. Сургуулийн 15 жилийн ойг 2014 онд өргөнөөр тэмдэглэв. БСШУ-ны сайдын 2015/6/10-ны А/218 дугаар тушаалаар “Энэрэл” дээд сургууль болов. Оюутнууддаа гадаадад залгуулан сурах, төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжоор хангах үүднээс АНУ-ын сувилагчдын нийгэмлэг, Япон, Солонгос, Хятадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэ жил 22 дахь элсэлтээ авч байна.
Тус сургууль нь 2007, 2014, 2018 онуудад БСШУЯ-с аттестатчилагдсан. 2011 онд анх магадлан итгэмжлэгдсэн ба 2019 онд хоёр дахь шатны ахисан түвшний магадлан итгэмжлэл авсан. БСШУ-ны сайдын 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн А/218 дугаар тушаалаар “Энэрэл” дээд сургууль болсон. Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн хувьд төрийн сангийн ба хувийн хэвшлээс зарладаг бүхий л тэтгэлэг, зээл тусламжинд хамрагдах боломжтой.
Манай төгсөгдчийн 95% нь төгсөөд шууд ажлын байраар хангагддаг ба өнөөдрийн байдлаар 13 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. 2020-2021 оны хичээлийн жилд сувилахуйн мэргэжлийн 20 дахь,сувилагч мэргэжлийн 21 дахь, эх баригч мэргэжлийн 17 дахь, эм найруулагч мэргэжлийн 6 дахь, эм зүйч мэргэжлээр анхны төгсөлтөө хийсэн бөгөөд, эх орны өнцөг булан бүрт манай 2500 гаруй төгсөгч ажиллаж амьдарч, эрүүл мэндийн ариун манаанд зогсож байна.
Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон явуулдаг бөгөөд 17 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний 3 төсөл хэрэгжүүлэв. Сургууль улирал бүр “Сувилагч” сонин гаргадаг ба 2014 оноос “Энэрэл-эрдэм шинжилгээ”-ний сэтгүүлийн эрхлэн гаргаж байна. Оюутны эмнэл зүйн дадлагыг улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй томоохон эмнэлэгүүд дээр хийлгэж байна.
2009 онд Энэрэл ДС-н өөрийн байранд орон өдгөө 2 лекцийн заал, мэс засал, яаралтай тусламж, анатоми, нийгмийн эрүүл мэнд, дотрын сувилахуй, патфизиологи, эм судлал, эх барих, эхийн сувилахуй, хүүхдийн сувилахуйн кабинетууд, эм зүй, мэдээллийн технологи, биологи, хими, хэл зүйн лабораториуд, биеийн тамирын заал, номын сан, цайны газар, сургуулийн залгаа оуюутны дотуур байр бүхий оюутанд ээлтэй орчин бүрдүүлэн сургалт явуулж байна.
Соёл, урлаг, спортын наадам жил бүр уламжлал болгон явуулдаг бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, 100 буудалт даамын тэмцээн, урлагийн наадам, танилцах өдөрлөг, АСТ, АХА зэрэг уралдаан тэмцээнүүдийг оюутны алба, оуютны зөвлөлөөс зохион байгуулдаг. Мөн дүүргээс болон бусад их дээд сургуулиудаас зохион байгуулдаг “Олимпийн дэвжээ” гэх мэт сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдэд сургууль байнга амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртээд байна.
Анагаах ухааны “ЭНЭРЭЛ” дээд сургууль, Солонгос хэлний “NEWM” сургалтын төвтэй хамтран Солонгос хэлтэй сувилагч бэлтгэн БНСУ-д ажилд зуучлах хөтөлбөр эхлүүлж байна.
Тус хөтөлбөрт хамрагдсанаар ТУСЛАХ СУВИЛАГЧААР БЭЛТГЭГДЭХ + СОЛОНГОС ХЭЛ СУРАЛЦАХ = БНСУ-Д СУРАЛЦАХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖИЛЛАХ боломж бүрдэнэ.
Ингэхдээ Монгол улсад:
Солонгос хэл судлах TOFIK – 3 түвшин хүртэл суралцах (4-6 сар);
Элсэгчдэд тавигдах шаардлага Сургалтын төлбөр: Сургалт эхлэх хугацаа: 2024 оны 10-р сарын 21 Холбоо барих: 88087795, 89980895, 88118733 Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 13-р хороо, Хайлааст 45, Энэрэл дээд сургууль 103 тоот Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/kb2A1hx13SP9j96w9 |
|
ЭДС-д элсэгч нь бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байна. Холбоо барих утас: 89980895, 88046875, 11-357084
Элсэлтийн бүртгэл нь Энэрэл дээд сургуулийн хичээлийн байран дээр, орон нутагч болон цахимаар https://forms.gle/5VHMo7Te9nPTPNf98 хаягаар элсэгчдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэнэ. Элсэгч нь бүртгэлийн анкет бөглөн боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, бакалаврын анги бол ЭЕШ батламж, хувийн хэрэг, 2% цээж зураг, бүртгэлийн хураамж 15.000 төгрөг тушаана.
Бакалаврын ангийн элсэгч ЭЕШ-ын хими, биологи, нийгэм, математик, англи хэл, физикийн аль нэг дээр нь 440-аас доошгүй оноо авсан байна. Дипломын ангид ЭЕШ босго оноо шаардахгүй.
Бүртгүүлж томилолт авсан ба сургалтын төлбөрийг 50% -аас дээш хийсэн элсэгчдийг 8-р сарын 25-с бүртгэж сургалтын гэрээ байгуулна.
|
УРИА: ЧАНАРТАЙ СУРГАЛТ, ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН
ЖИЛ
БАГШ
ОЮУТАН
ХӨТӨЛБӨРҮҮД