Эм, эмнэлзүйн тэнхим


Эм, эмнэлзүйн тэнхимийн танилцуулга

зорилго: Тэнхимийн сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, багшийн хөгжлийг дэмжиж сургалт арга зүйгээр хангах, суралцагчийн ёс зүй, мэдлэг чадварыг дээшлүүлэх, орчин үеийн лаборатори, тоног төхөөрөмж бүхий сургалтын орчныг бүрдүүлэхэд оршино.

Эм, эмнэлзүйн тэнхим 2014 онд Энэрэл дээд сургуулийн  “Ерөнхий эрдэм сувилахуйн тэнхим”-д харьяалагдан эм найруулагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2015 онд “Мэргэжлийн тэнхим” нэртэйгээр эм зүйн хөтөлбөр хэрэгжүүлж, анхны элсэлтээ авсан.  2022–2023 оны хичээлийн жилд 4 тэнхим байгуулагдсаны нэг нь  “Эм зүйн” тэнхим үндсэн багш-7, зөвлөх багш-1, цагийн  багш-2,  туслах ажилтан -1 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.
  Түүхэн 11 жилийн хугацаанд тус тэнхим нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж байсан боловч оюутан залууст Эм зүй, Эм найруулагчийн онолын мэдлэг олгох үндсэн зорилго, чиглэл өөрчлөгдөлгүй, өргөжин тэлсээр ирсэн билээ.
2025 онд  Энэрэл коллежийн бодлогын хүрээнд 08 сарын 29 өдрийн Захиргааны зөвлөлийн  шийдвэрээр  “Эм, эмнэлзүйн тэнхим” болон бүрэлдэхүүнийг өргөжүүлэн  Эм зүйн бакалавр, Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйч бакалавр, Эм найруулагч дэд бакалавр, Дүрс оношилгооны техникч дэд бакалавр хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Эм, эмнэлзүйн тэнхим нь өнгөрсөн хугацаанд 1000 гаран мэргэжилтэн бэлтгэн төгсгөж, тэдгээр нь Монгол Улсын эрүүл мэнд, эм зүйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.