ЭНЭРЭЛ КОЛЛЕЖ “МӨНГӨН ӨВӨЛ–2026” ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЦЭНГҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Энэрэл коллеж нь 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Мөнгөн өвөл–2026” шинэ жилийн баярын цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь коллежийн хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, нэгэн жилийн хөдөлмөрийн үр дүнг дүгнэх, ажил үйлсээрээ манлайлсан шилдэг багш, ажилтнуудыг алдаршуулан урамшуулах зорилготой байв.

Шинэ жилийн баярын цэнгүүнд коллежийн удирдлагууд, багш, ажилтан албан хаагчид оролцож, 2024-2025 оны хичээлийн жилд гүйцэтгэлийн үр дүнгийн хурлаар шалгарч тодорсон байгууллагын шилдгүүдээ шагнаж урамшуулав.

1. Шилдгийн шилдэг ажилтан – Г.Мөнгөн  / ЦХА-ны мэргэжилтэн /

2. Шилдэг багш – Д.Баярмаа /СЕЭТ тэнхимийн багш/

3. Шилдэг ажилтан – Э.Бат-Эрдэнэ / ЦХА-ны ахлах мэргэжилтэн /

4. Харилцаа, хандлага, ёс зүйтэй ажилтан– Б.Энхцэцэг / Номын санч /

5. Өсөх ирээдүйтэй мэргэжилтэн –  Э.Уламбаяр / СУМС-ын мэргэжилтэн /

6. Шилдэг ажилчин – Д.Ганболд

Шагнал хүртсэн шилдгүүдийн мэдлэг чадвар, хариуцлага, хамт олондоо үлгэрлэсэн манлайллыг коллежийн удирдлагын зүгээс өндрөөр үнэлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

“Мөнгөн өвөл–2026” шинэ жилийн баярын цэнгүүн нь урлаг, соёлын хөтөлбөрөөр үргэлжилж, хамт олонд урам зориг, эерэг уур амьсгал бүрдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Энэрэл коллежийн хамт олон ийнхүү шинэ 2026 оныг өөдрөг зорилго, нэгдмэл хамтын хүчээр угтан авч байна.