Сувилахуй, ерөнхий эрдмийн тэнхим

СУВИЛАХУЙ, ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА

Анагаах Ухааны “Энэрэл” Дээд Сургууль нь Монгол Улсын гавьяат багш, Доктор Профессор, удирдах зөвлөлийн дарга Дэчингийн Доржийн санаачлагаар 1999 онд анхны хувийн хэвшлийн Сувилахуйн сургууль болон үүсгэн байгуулагдаж, тасралтгүй Анагаах Ухааны чиглэлээр 27 жил мэргэжилтэн бэлдэж байна.
1999 оноос “Сувилахуйн тэнхим” нэртэйгээр анхны элсэлтээ авч, сувилахуй зүй, сувилахуйн арга зүйч хөтөлбөр, 2008 онд Эх барихуйн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2022-2023 онд 4 тэнхим байгуулагдсаны нэг нь  “Сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн тэнхим” нэртэйгээр Дүрс, оношлогооны техник ч дэд бакалавр, Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйч бакалавр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Түүхэн 27 жилийн хугацаанд тус тэнхим нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж  байсан боловч оюутануудад сувилахуй, эх барихуйн хөтөлбөрөөр чанартай сургалтыг явуулж цогц чадамжтай мэргэжилтэнг бэлтгэсээр ирсэн. 2025-2026 оны хичээлийн жилд “Сувилахуй, Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэйгээр нийт 15 багшийн бүрэлдэхүүнтэй, Доктор -2, клиникийн профессор ахлах багш -1, Анагаахын болон Сувилахуйн ухааны магистр-13 багшийн бүрэлдэхүүнтэй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн Сувилахуй зүй, Сувилахуйн арга зүй, эх барихуйн дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрөөр чанартай сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын хөтөлбөр тус бүрт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартад тулгуурласан орчин үеийн тохилог дууриамал орчин бүхий эмнэл зүйн төв, кабинет, лаборатор, анги танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Сувилахуй, ерөнхий эрдмийн тэнхим нь өнгөрсөн хугацаанд Сувилахуйн арга зүйч бакалавр, Сувилахуй зүй дэд бакалавр, Эх барихуй дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрөөр 2600 гаран мэргэжилтэн бэлтгэн төгсөж, Монгол улсын эрүүл мэндийн салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байна.