Удирдах зөвлөл

Энэрэл коллежийн өөрийн удирдлагын дээд байгууллага нь удирдах зөвлөл.
Удирдах зөвлөлийн дүрэм нь 1999 оноос хойш 4 удаа өөрчлөгдөж нэмэлт засвар орсон. Удирдах зөвлөлийн 2005 оны 9-р сарын хурлаар Энэрэл сургуулийн удирдах зөвлөл нь дараах чиг үүргүүдийг гүйцэтгэхээр тогтоосон байна. Үүнд:
Сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх
Сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх
Сургуулийн бүтэц зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох, төсвийг батлах
            Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг анх сургуулийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл 60%, бусад нь профессор, багш, оюутан, төгсөгч, ажил олгогчдын төлөөлөл нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй, 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох ба жил бүр бүрэлдэхүүний гуравны нэгийг шинэчилж болох, томилсон, сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон сургууль хамт олны хурлын шийдвэр, гишүүний өөрийн нь хүсэлтийг үндэслэн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулдаг.
            Энэрэл коллежийн Удирдах зөвлөлийн даргаар тус сургуулийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Д.Дорж ажилладаг.
Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар УЗ-ийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгож, гишүүдийн дотроос сонгосон нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
            2023 оны 07 сарын 07-ны өдөр шинээр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 31,1, Дээд боловсролын тухай хуулийн 26.1-26.5 дахь заалтад үндэслэн Энэрэл коллежийн одоогийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 15 гишүүнтэй. Үүнд:
Д.Дорж                /МУГавьяат багш, ЭК-ийн үүсгэн байгуулагч, УЗДарга/
Ц.Цэрэндолгор  /Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч/
Д.Сүхбаатар                  /Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч/
Д.Найгалмаа                  /Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч/
Д.Дэлгэрмаа                  /Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч/
Д.Ганболд                       /Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч/
Д.Ганбат              /Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч/
Д.Гансүх              /Удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч/
Х.Удвал               /Удирдах зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хороо/
А.Батгэрэл                      /Удирдах зөвлөлийн гишүүн, багш нарын төлөөлөл/
Д.Отгонбаяр                   /Удирдах зөвлөлийн гишүүн, багш нарын төлөөлөл/
Б.Халиунгэрэл   /УЗГ, ажил олгогчийн төлөөлөл, ХУДЭМТ СЭОдарга/
Т.Хатанхорол                 /УЗГ, төгсөгчийн төлөөлөл, эм найруулагч, эм зүйч/
Б.Ану-Хатан                   /УЗГ, оюутны төлөөлөл, Эм найруулагч – III дамжаа/
Б.Пагамханд                  /УЗГ, Оюутны зөвлөлийн дарга, Сувилагч – III дамжаа/
            Удирдах зөвлөлийн гишүүдийн 8 нь үүсгэн байгуулагчид, 3 гишүүн нь багш нарын төлөөлөл, ажил олгогч ба төгсөгчдийн төлөөлөл тус бүр 1 гишүүн, оюутны төлөөлөл 2 гишүүн байна.
            Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар ердийн олонхын саналаар шийдвэр гаргаж, гарсан шийдвэрийг Удирдах зөвлөлийн гишүүд гарын үсгээр баталгаажуулж, тогтоол гаргадаг, хурлын тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тамга тэмдэг дарж баталгаажуулна. 
            Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулна. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, эсвэл гишүүдийн 30%-иас доошгүй саналаар хуралдуулж болно. Хурлын товыг Удирдах зөвлөлийн дарга тогтоож, нарийн бичгийн дарга 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлнэ.
            Хуралд оролцох боломжгүй гишүүн хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тохиолдолд хуралд оролцсонд тооцно.
Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сургуулийн Захирал, дэд захирал, багш, ажилтан, оюутны төлөөллийг Удирдах зөвлөлийн даргын зөвшөөрлөөр оролцуулж, санал, хүсэлт, тайлбарыг сонсдог.