Алсын хараа: Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөгдсөн тэргүүлэх сургууль болох.
Эрхэм зорилго: Сувилахуй, эрүүл мэндийн мэргэжилтний цогц чадамж эзэмшсэн, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх
Томьёолол: Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, эрүүл мэндийн боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэхийн төлөө үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэхийн тулд тэнхим, нэгж, бүх талын төлөөллийг оролцуулж, алсын хараа, эрхэм зорилгоо хэлэлцүүлэн, Удирдах зөвлөлийн 2025 оны 08 сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталгаажуулан ажиллаж байна.
Уриа: Чанартай сургалтаар чадварлаг мэргэжилтэн бэлтгэнэ
Чанартай сургалт: Сургалтын хөтөлбөрт чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, суралцахуйн болон сургахуйн үйл, сургалтын орчны стандартыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх нь манай хамт олны эрхэмлэх зүйл юм.
Чадварлаг мэргэжилтэн: Анагаахын болон сувилахуйн шинжлэх ухааны орчин үеийн шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйг дээдэлсэн өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн, хөгжин дэвжиж байх нь суралцагчид болон төгсөгчдийн эрхэмлэх зүйл мөн.
Үнэт зүйл:
Ёс зүйг эрхэмлэгч
Хүнлэг энэрэнгүй
Багаар ажиллах чадвартай