Сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Сувилахуйн ур чадварын улсын V олимпиад” 2026.04.03-ны өдөр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС дээр амжилттай болж өндөрлөлөө.
Олимпиадад Энэрэл коллеж, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар АУС, ОУУБИС-ийн Сувилахуйн сургууль, Ач АУИС, ҮТИС, Этүгэн их сургууль, ГУИС, ЭЗШУИС гэсэн 10 сургуулийн 12 баг оролцож сувилахуйн мэргэжлийн онолын мэдлэг, практик ур чадвараа сорин өрсөлдөж амжилттай оролцлоо. Энэрэл коллежийн Сувилахуй, ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч У. Мөнхцэцэг, Сувилахуйн багш Ж. Тунгалаг нар хоёр багийг удирдан, 1-р багийн ахлагч Болорханд, багийн гишүүд Баярчимэг, Лхагвасүрэн, Анхзаяа, 2-р багийн ахлагч Э. Хулан, багийн гишүүд Ану-дарь, Мөнгөнцэцэг, Нандинцэцэг нар амжилттай оролцлоо. Оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.


