Энэрэл коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн баяр боллоо. ЭК-ийн захирал Д.Найгалмаа болон удирдлагын баг, эрдэмтэн багш нар, төгсөгч нартаа төгсөлтийн баярын мэнд хүргэе. Төгсөлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн төгсөгч нарын гэр бүл, найз нөхөд та бүхэнд баярлалаа.
Эрхэм төгсөгчид нартаа
• Энэрлийн гараа хүмүүнд дэлгэж
• Эхийн хайрыг харамгүй зориулж
• Эрүүл энхийн торгон манаанд
• Энгүй сэтгэлээр тангаргаа өргөж
• Өөрийн биш бусдын төлөө
• Өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай.




