Энэрэл коллежоос эрхлэн гаргадаг уламжлал болгон гаргадаг Сувилагч сонин нь анх 2000 онд Монгол улсын гавьяат багш, Доктор, Профессор, спортын мастер, 100 буудалт даамын ази тивийн аварга, Удирдах зөвлөлийн дарга Д.Доржийн санаачилгаар үүссэн түүхтэй. Түүнээс хойш тасралтгүй хэвлэгдэн гарч, сургуулийнхаа амьдрал, амжилт бүтээл, багш суралцагчдын оролцоо, уран бүтээлийг олон нийтэд хүргэсээр ирсэн билээ. 2026 онд тус хэвлэл 28 дахь дугаараа амжилттай бэлтгэн, уншигч олны хүртээл болгоход бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар нь өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, суралцагчдын амжилт, багш нарын туршлага, бүтээлч санаачилгуудыг багтааснаараа онцлог юм. Тус хэвлэл нь суралцагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургуулийн түүх, уламжлалыг хадгалан үлдээх чухал индэр болсоор ирсэн. Жилээс жилд агуулга, дизайн, чанараа сайжруулан, уншигчдын талархлыг хүлээж байгаа нь бахархалтай.
