МЭРГЭЖИЛТЭН
- Нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, үйлчлүүлэгчийн нэр төрийг хүндэтгэж, нууцыг чандлан хадгалж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг ухамсарласан харилцаа, хандлагатай, сувилахуйн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй, үйлчлүүлэгчид тулгамдаж буй асуудлыг нотолгоонд тулгуурлан дүн шинжилгээ хийх чадамжтай байна.
ХҮН ТӨВТЭЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭГЧ
- Хүн төвтэй тусламж нь үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг сонсох, хувь хүний эрүүл мэндийн байдлыг эрэмбэлэн ангилах, үр дүнтэй үнэлгээн дээр үндэслэн, нэн тэргүүний асуудалд тохирсон сувилахуйн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх чадамжийг эзэмшинэ.
БАГААР ХАМТРАН АЖИЛЛАГЧ
- Багийн гишүүдийг сонсох, хувь хүний үзэл бодлыг хүндэтгэн үзэх, өөрийгөө зөв илэрхийлэх, нээлттэй харилцааг эрхэмлэдэг, харилцан мэдээллээ хуваалцдаг, багийн шийдвэрийг дэмжигч эерэг хандлагатай, мэдлэг, чадварыг эзэмшинэ.
МЕНЕЖМЕНТЭЭР МАНЛАЙЛАГЧ
- Эрүүл мэндийн тогтолцоо болон сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтын менежментийн зохих түвшний мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүй, хувийн болон ажлын байранд үлгэрлэн манлайлах, удирдан чиглүүлэх чадамжийг эзэмшинэ.
НИЙГЭМ, ХАМТ ОЛНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ
- Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих сургалт, сурталчилгааг мэргэжлийн түвшинд хийж үзүүлнэ.
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭГЧ
- Эрүүл мэндийн хууль, тогтоол, дүрэм, журам, тушаал, шийдвэр, стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг эрхэмлэн дээдэлж, хэрэгжүүлэх чадамжийг эзэмшинэ.
ХАРИЛЦАГЧ
- Бүтээлч сэтгэлтэй, хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэх, бусадтай хамтран ажиллах, удирдан чиглүүлэгч, сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар, дүгнэлт шийдвэрийг гаргах, анхаарлаа хандуулах, яриа хэлэлцээр хийх чадвар, олон зүйлийн талаар зэрэг бодох, хариуцлага хүлээх, дасан зохицох чадвар, цагийг зөв зохистой ашиглах чадварыг эзэмшинэ.
ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ, ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИГЧ Үйл ажиллагаандаа бодитойгоор дүн шинжилгээ хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, түүнийгээ бүтээлчээр ашиглах болон бие даан тасралтгүй суралцах хандлагыг төлөвшүүлнэ.
