Энэрэл коллеж нь номын санг ном, мэдээллийн хангамжийг сургалтын чанарт нөлөөлөх чухал хүчин зүйл гэж үзэж анхаарч ирсэн бөгөөд сургалтын үйл ажиллагаа явуулах болон багш, оюутнууд, удирдах ажилтнуудыг шаардлагатай мэдээллээр хангах, бие дааж мэдлэг боловсролоо дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв ашиглах, номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, орчин нөхцлийг сайжруулах, мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. Номын сан нь уншлагын 2 танхимтай: нийтийн болон нээлттэй фондтой уншлагын танхим. Номын сангийн орчинг сайжруулж, уншигч хэрэглэгчид номын санд ном уншихаас гадна амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тал дээр таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Манай сургуулийн номын сан нь мэргэжлийн болон бусад ном, сурах бичиг нийт 6933 номын сан хөмрөгтэй. Үүнээс 4795 ширхэг буюу 69,2 %-г анагаахын чиглэлийн ном, сурах бичиг эзэлдэг.
Нийт ном сурах бичгийг хэлний байдлаар нь ангилан авч үзвэл:
Монгол хэлээр 78,6%
Орос хэлээр 9,3 %
Англи хэлээр 1,7 %
Бусад хэлээр 0,4 %-ийг эзэлж байна.
Бүх ном, сурах бичгийг Lib4U програмаар цахим каталогт оруулсан.
Сургуулийн Website-д цахим номын сан нээж, ном товхимлыг цахимаар унших мөн багш нарын бүтээлийг цахимжуулах ажлыг нэвтрүүлж байна.