Бидний тухай

Дэнчингийн Дорж

Энэрэл коллеж нь Монгол улсын гавьяат багш доктор, профессор, 100 буудалт даамын ази тивийн аварга удирдах зөвлөлийн дарга Д.Доржийн санаачилгаар, Гэгээрлийн сайдын 1999 оны 5-р сарын 03-ны өдрийн 97-р тушаалаар Энэрэл коллеж нэртэйгээр үүсэн байгуулагдсан. 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн БСШУ-ны сайдын А/218 тоот тушаалаар Дээд сургуулийн ангилал тогтоох журмын болзлыг хангаж, бакалаврын боловсролын-6, Дэд бакалаврын боловсролын-6, мэргэжлийн боловсролын-4 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сувилахуйн хувийн хэвшлийн анхны дээд сургууль болсон бөгөөд сургалтын үйл ажиллагаагаа 27 жил тасралтгүй явуулж байна. Сургалтын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан тохилог орчин бүхий 2063.1 м2 ашигтай талбай бүхий хичээлийн А, Б байртай. Эмнэл зүйн ур чадварын төв болон спорт заалыг 2019 онд шинээр барьж ашиглалтад оруулсан. Нэг зэрэг 100 гаруй оюутанд үйлчлэх 6000 мянга гаруй ном сурах бичиг бүхий номын сан, өндөр хурдны интернэт орчин, компьютерын лаборатори, сувилахуйн сургалтын үйл ажиллагаа явуулах стандартад нийцсэн /симулятор, аппарат, багаж, тоног төхөөрөмж/ сургалтын хэрэглэгдэхүүн бүрэн тоноглогдсон 7 лаборатори, эмийн сан, оюутны чөлөөт цагийг өнгөрөөх талбай, цайны газар, оюутныг дадлагажуулах эмнэл зүйн ур чадварын төв зэргээр үйлчилгээ үзүүлж байна.

Тэнхим

Эм зүй

Эм зүйн лабораториуд:
Эм найруулах
Эмийн шинжилгээ
Эмийн сан II зэрэглэл
Эмийн сан бүртгэл тооцоо
Эмийн ургамал
Эмийн технологи
Эмийн химийн гэсэн хөтөлбөрүүдийн лабораторитой

Сувилахуй эх барих

5 эрдэмтэн багштай. Багшлах бүрэлдэхүүний 100 хувь нь эрдмийн зэрэг хамгаалсан.
Дүрс оношилгооны техникч дэд бакалаврын хөтөлбөрт 18 оюутан, Нийгмийн эрүүл мэнд судлаачийн бакалаврын хөтөлбөрт 5 оюутан суралцаж байна.

Нийгмийн эрүүл мэнд

5 эрдэмтэн багштай. Багшлах бүрэлдэхүүний 100 хувь нь эрдмийн зэрэг хамгаалсан.
Дүрс оношилгооны техникч дэд бакалаврын хөтөлбөрт 18 оюутан, Нийгмийн эрүүл мэнд судлаачийн бакалаврын хөтөлбөрт 5 оюутан суралцаж байна.

Оюутны зөвлөл

Оюутны зөвлөл нь оюутны эрх ашгийг тус сургуулийн хэмжээнд төлөөлөн, хамгаалах мөн оюутнуудтай холбоотой сургуулийн нэрэмжит сургалтын болон хичээлээс гадуурх хүмүүжлийн ажлыг зохион байгуулах

Онцлох лаборатори

Удирдлага мэдээлийн систем

Э.бат-эрдэнэ

Сургалт удирлага
мэдээллийн систем

Э.Уламбаяр

Нарийн бичиг

Г.Ганцэцэг

Төгсөгчид

Сүүлийн 3 жилээр

нийт

1095

2023 онд

260

2024 онд

333

2025 онд

502

Мэдээ мэдээлэл

Элсэлт 2025-2026

Элсэлт 2025-2026 http://enerel.edu.mn/enerelweb/#elselt хаягаар орж мэдээлэл аван, http://enerel.edu.mn/burtgel хаягаар орж бүртгүүлнэ үү.

Цахим хэлэлцүүлэг

ЭДС-ийн Эм зүйн тэнхим нь 2024 оны 11 сарын[…]

Мацераци клуб

11 сарын 18-22 өдрүүдэд “БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН[…]

Хэлэлцүүлэг

Энэрэл дээд сургууль нь 2024 оны 11 сарын 14[…]