Skip to content

Энэрэл коллеж

Close Button
  • Нүүр
  • Бидний тухай
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүхэн замнал
    • Танилцуулга
  • Бүтэц
    • Удирдах зөвлөл
    • Хөтөлбөрийн хороо
      • Хөтөлбөрийн хүрэх үр дүн
    • Сувилахуй, ерөнхий эрдмийн тэнхим
    • Эм, эмнэлзүйн тэнхим
    • Номын сан
    • Гадаад харилцаа
    • Төгсөлтийн үйл ажиллагаа
  • Сургалт
    • Бакалавр
  • Энэрэл сэтгүүл
    • Энэрэл сэтгүүлийн тухай
    • Сувилагч сонин
    • Багшийн бүтээл
  • Оюутанд туслах үйлчилгээ
    • Тэтгэлэг хөтөлбөр
    • Дугуйлан /Клуб
    • Баримжаа олгох лекц
    • Элсэгчдэд зориулсан гарын авлага 
    • Цахим элсэлт
  • Магадлан итгэмжлэл
    • Суралцахуйн үр дүн
  • Мэдээ мэдээлэл
  • Эм, эмнэлзүйн тэнхимийн Анагаагч тун
APPOINTMENT

Хөтөлбөрийн хүрэх үр дүн

Хувь хүний суурь хандлага төлөвшилтэй, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг, хөрвөх чадвартай мэргэжилтэнг суралцахуйн үр дүнд суурилсан хөтөлбөрөөр бэлтгэхэд оршино.
1.         Хувь хүний суурь мэдлэг, чадвар, хандлага
1.1.       Бүтээлчээр суралцах, өөрийгөө хөгжүүлэх
1.2.       Хэл, түүх соёлоо хүндэтгэх, түгээн дэлгэрүүлэх, эрүүл аюулгүй амьдрах
1.3.       Бусадтай хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлэх
2.         Мэргэжлийн суурийн мэдлэг, чадвар, хандлага
2.1.       Үйлчлүүлэгчийн онцлог, ялгаатай байдалд хандах хандлага, итгэл үнэмшил
2.2.       Мэргэжилтний үнэт зүйл, ёс зүй
2.3.       Нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны мэдлэг, чадвар, хандлага
3.         Академик мэдлэг,  чадвар, хандлага
3.1        Эм зүйн болон Сувилахуйн шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлага
3.2        Эм зүйн болон Сувилахуйн тусламж үйлчилгээний мэдлэг, чадвар, хандлага
Сувилахуй хөтөлбөр
Хүн төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээг нотолгоо, технологид суурилан үзүүлэх, ёс зүйтэй, мэргэжлийн цогц чадамжтай сувилахуйн мэргэжилтэн байна.
Эм зүйн хөтөлбөр
Эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан хүн амын сайн сайхан байдал, эрүүл мэндийн төлөө өөрийн мэдлэг чадвараа бүрэн зориулж хүнлэг энэрэнгүй, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй, мэдлэг ур чадвар, хандлага төлөвшсөн цогц чадамжтай эмийн мэргэжилтэн байна.
Эх барихуй
Хүн төвтэй эх барихуйн тусламж үйлчилгээг хэвийн жирэмсэн, төрөлт, төрсний дараах үеийн тусламжийг бие даан болон багаар үзүүлэх цогц чадамжтай эх барихуйн мэргэжилтэн байна.
Нийгмийн эрүүл мэнд судлал
Хүн амын эрүүл мэндийг байдал, нөлөөлөх хүчин зүйлсийг судлах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, боловсрол олгох мэргэжлийн цогц чадамжтай, ёс зүйг эрхэмлэгч мэргэжилтэн бэлтгэхэд оршино

ЭНЭРЭЛ КОЛЛЕЖИЙН ТӨГСӨГЧИЙН ЗАГВАР

Хөтөлбөрийн зорилго (Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилт-PEO) 
Хувь хүний суурь хандлага төлөвшилтэй, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг, хөрвөх чадвартай мэргэжилтэнг суралцахуйн үр дүнд суурилсан хөтөлбөрөөр бэлтгэхэд оршино.
Бид хөтөлбөрийн хүрэх үр дүн, хөтөлбөрийн боловсролын зорилтоо тодорхойлохдоо UNESCO-ийн 4 тулгуурт зарчмыг баримтлан хийж гүйцэтгэсэн.
Зорилт-1. Хувь хүний суурь хандлага төлөвшилтэй, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг хангах зөөлөн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх
Зорилт-2. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Анагаахын болон Сувилахуйн шинжлэх ухааны мэдлэгийг нэгтгэж, эмнэлзүйн дүгнэлт хийх ур чадварыг эзэмшүүлэх
Зорилт-3. Үндэсний болон олон улсад ажиллахад шаардлагатай мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэг, чадвар эзэмшсэн, хөрвөх чадвартай, тасралтгүй суралцагч байх     
Зорилт-4. Нийгэм болон тухайн салбартаа мэдлэг, чадвараараа тэргүүлэгч, мэргэжил, ёс зүй, хувь хүний хөгжлөөрөө үлгэрлэн манлайлагч байх


Тусламж үзүүлэгч. Эм зүйч нь үйлчлүүлэгч төвтэй эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд эм зүйн мэдлэг, ур чадвар болон мэргэжлийн хандлагыг хэрэглэдэг тусламж үзүүлэгч байна.
Харилцагч. Эм зүйч нь үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, бусад салбарын мэргэжилтэн, олон нийттэй хийх харилцааг идэвхтэйгээр чиглүүлдэг “харилцагч” байна.
Хамтрагч. Эм зүйч нь зөвлөлдөх, хамтын шийдвэр гаргах үйл явцад оролцох, эм зүйн зохистой тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч багтай үр бүтээлтэйгээр хамтран ажилладаг “хамтрагч” байна.
Зохион байгуулагч. Эм зүйч нь эм зүйн тусламж үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулдаг, нөөц бололцоог оновчтой хуваарилах шийдвэр гаргадаг, эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламжийн тогтолцоонд үр дүнтэй хувь нэмрээ оруулдаг “ Зохион байгуулагч” байна.
Эрүүл мэндийн зөвлөгч. Эм зүйч нь хувь хүн, нийгмийн эрүүл мэнд болон хүн амын амьдралын чанарыг сайжруулахад хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг “Эрүүл мэндийн зөвлөгч ” байна.
Суралцагч. Эм зүйч нь насан туршдаа суралцаж, бүтээлч мэдлэг түгээгч, анагаах ухаан, эм зүйн ухааны мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэгч “Тасралтгүй суралцагч” байна.
Эм зүйч нь хүн амын эрүүл мэндийг сайжруулахад оролцдог, мэргэжлийн үйл ажиллагааг холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд ёс зүйтэй явуулдаг “Мэргэжилтэн” байна.

Search

Archives

  • October 2026
  • September 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025

Meta

  • Log in

Categories

  • Uncategorized
  • Мэдээ Мэдээлэл
  • Шинэ-Мэдээ

Medicare Clinic Theme By Themespride