
Байгууллагын магадлан итгэмжлэл 2011 он

Байгууллагын магадлан итгэмжлэл 2019 он

Сувилахуйн дэд бакалавр магадлан итгэмжлэл 2024 он
Үндэсний хэмжээний магадлан итгэмжлэл, хүлээн зөвшөөрөгдөх байдал, их дээд боловсролын байгууллагын эрэмбэлэн ангилалтын дүн
Боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл нь Вьетнам Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Төв (CEA VNU-HCM), Тайванийн Үнэлгээний Ассосиац (TWAEA), Тайланд Улсын Үндэсний Боловсролын Стандарт, Чанарын Үнэлгээний Алба (ONESQA), Япон Улсын Их, Дээд Сургуулийн Үнэлгээний Ассосиац (JUAA)-тай хамтран хэрэгжүүлсэн “Их, дээд сургуулийн оюутнуудын суралцахуйн үр дүн, сэтгэл ханамжийн судалгаа”-ны төслийг 2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлж МУ-ын хэмжээнд 61 ИДС-ийн хамруулсан бөгөөд 28 ИДС түүврийн нөхцөлийг хангаж үнэлгээ гарсан байна. Энэхүү судалгааны хүрээнд дараах 17 үзүүлэлтээр ИДС-ийн оюутнуудаас асуулга авч үнэлсэн байна. Үүнд:
Номын сангийн үйлчилгээ
Сургалтын тоног төхөөрөмж
Сургуулийн мэдээллийн систем
Сургуулийн олон улсжилт
Сургуулийн орчин, тогтворой байдал
Сургах үйл ажиллагаа
Сургалтын хөтөлбөрийн хүртээмж
Зайн сургалт
Хөтөлбөрийн боловсролын зорилго
Суралцахуйн үр дүн
Хөтөлбөрийн ерөнхий эрдмийн хичээлийн үр дүн
Гадаад хэлний чадвар
Сургуулийн зөвлөх үйлчилгээ
Академик зөвлөх үйлчилгээ
Ажил мэргэжилд чиглүүлэх зөвлөх үйлчилгээ
Суралцагчийн өөртөө өгсөн үнэлгээ
Сургуульд өгөх суралцагчийн үнэлгээ гэсэн 17 үзүүлэлтээр үнэлсэн байна.
Үнэлгээг 1-5 оноогоор үнэлсэн ба Энэрэл коллежийн дундаж үнэлгээ 3.86 гарсан нь төгсөгчдийн сэтгэл ханамж өндөр байгаагийн баталгаа юм. Энэрэл коллеж нь 16 үзүүлэлтээр ИДС-иудын дундажаас (3.56) дээгүүр үнэлэгдсэн нь манай хамт олны чанарыг эрхэмлэж ирсэний үр дүн гэж үзэж болно.