Skip to content

Энэрэл коллеж

Close Button
  • Нүүр
  • Бидний тухай
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүхэн замнал
    • Танилцуулга
  • Бүтэц
    • Удирдах зөвлөл
    • Хөтөлбөрийн хороо
      • Хөтөлбөрийн хүрэх үр дүн
    • Сувилахуй, ерөнхий эрдмийн тэнхим
    • Эм, эмнэлзүйн тэнхим
    • Номын сан
    • Гадаад харилцаа
    • Төгсөлтийн үйл ажиллагаа
  • Сургалт
    • Бакалавр
  • Энэрэл сэтгүүл
    • Энэрэл сэтгүүлийн тухай
    • Сувилагч сонин
    • Багшийн бүтээл
  • Оюутанд туслах үйлчилгээ
    • Тэтгэлэг хөтөлбөр
    • Дугуйлан /Клуб
    • Баримжаа олгох лекц
    • Элсэгчдэд зориулсан гарын авлага 
    • Цахим элсэлт
  • Магадлан итгэмжлэл
    • Суралцахуйн үр дүн
  • Мэдээ мэдээлэл
  • Эм, эмнэлзүйн тэнхимийн Анагаагч тун
APPOINTMENT

Танилцуулга

Танилцуулга – Энэрэл коллеж нь Удирдах зөвлөлийн дарга, МУГБ, доктор, профессор Д.Доржийн санаачилгаар, Гэгээрлийн сайдын 1999 оны 5-р сарын 03-ны өдрийн 97-р тушаалаар Энэрэл коллеж нэртэйгээр байгуулагдаж, 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн БСШУ-ны сайдын А/218 тоот тушаалаар Дээд сургуулийн ангилал тогтоох журмын болзлыг хангаж сургалтын үйл ажиллагаа явуулж ирсэн. Засгийн газрын 2024 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт”-ийн 5.5, Боловсролын сайдын 2025 оны А/07 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Дээд боловсролын зөвлөлийн 2025 оны 05 сарын 07-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэж Энэрэл дээд сургуулийг коллежийн ангилалд хамруулснаар 2025 оны 06 сарын 05-ны өдрийн Боловсролын сайдын А/320 тоот тушаалаар коллежийн ангиллаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна. Энэрэл коллеж нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр бакалаврын 6, дэд бакалаврын 6-н хөтөлбөрөөр 27 дахь хичээлийн жилийн хөгжлийн түүх, сургалтын  үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хувийн хэвшлийн анхны сувилахуйн сургууль юм.   Энэрэл Коллежийн удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл бөгөөд даргаар Монгол улсын гавьяат багш, доктор профессор Д.Дорж, захирлаар боловсрол судлалын магистр Д.Найгалмаа, Эрдэм шинжилгээний зөвлөхөөр доктор (Ph.D), клиникийн профессор Х.Удвал, Сургалт арга зүйн зөвлөл хариуцсан дэд захирлаар сувилахуйн магистр Н.Мөнгөнсор, Дотоод чанарын баталгаажуулалтын менежерээр  боловсрол судлалын магистр, Хөгжлийн бэрхшээлийн бодлого, практикийн магистр Э.Бямбасүрэн, Хөтөлбөрийн хорооны зөвлөх доктор (Ph.D) Т.Алтанцэцэг, Эм, эмнэл зүйн тэнхимийн эрхлэгчээр боловсролын удирдлагын магистр Г.Ганцэцэг, Сувилахуйн, ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчээр сувилахуйн магистр У.Мөнхцэцэг нар ажиллаж байна. Үндсэн багш нарын 15 хувийг доктор, 85 хувийг магистр зэрэгтэй багш нар эзэлдэг.
Энэрэл коллежийн сургалтын үйл ажиллагааны онцлог нь Засгийн газрын 2023 оны 03 сарын 29-ний 115 дугаар тогтоолоор баталсан эрэлттэй мэргэжлээр шаталсан сургалтыг зохион байгуулдаг. Үүнд: Мэргэжлийн үнэмлэхтэй сувилагчийн туслах, дэд бакалавр, бакалавр зэрэгтэй сувилагч, эх баригч, эм найруулагч мэргэжлүүдийг шаталсан сургалтаар төгсгөдөг.
            Энэрэл коллеж нь дэргэдээ:

Дархан хаан политехник коллеж
Түр сургалтын төв
“Агь энэрэл” 2 зэрэглэлийн эмийн сан
Сувилахуйн төв байгуулсан
Уламжлалт эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  бичил үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эхлээд байна

Search

Archives

  • October 2026
  • September 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025

Meta

  • Log in

Categories

  • Uncategorized
  • Мэдээ Мэдээлэл
  • Шинэ-Мэдээ

Medicare Clinic Theme By Themespride