МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО болон АШУҮИС хамтран зохион байгуулсан “ОЛИМПЫН ДЭВЖЭЭ” тэмцээнд “ЭНЭРЭЛ КОЛЛЕЖИЙН- ЭВ НЭГДЭЛ” баг ДЭД байр эзэллээ

Арга хэмжээний нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, энэхүү тэмцээн нь оюутан, залуучуудад олимпын боловсрол олгох чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болохыг онцлон тэмдэглэв. Мөн цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.
Авьяас чадвараа дайчлан амжилттай оролцсон оюутнуудаа алдаршуулж байна.
СЗ-1 Б.Аръяа
ЭН-1 Д.Ануужин
ЭН-1 Э.Хосчимэг
СЗ-2 Г.Батсуурь
СЗ-2 Ж.Эрдэнэбаяр
ЭБ-2 Б.Жаргалсайхан нар багийн дүнгээр II байр эзэллээ.
Тус тэмцээнд оролцсон оюутнуудад Монголын Үндэсний Олимпын Хорооноос өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа.
Тус тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Энэрэл коллежийн захирал Д.Найгалмаа багшдаа баярлалаа. ЧАНАРТАЙ СУРГАЛТААР ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.

